Ж.Батзандан сонгуульд нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан сонгуульд нэр дэвшинэ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээсээ өөрийн хүсэлтээр буугаад байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар “Төрийн өмчийн оролцоотой компанид удирдах албан тушаал хашдаг хийгээд бусад алба хашдаг бол сонгууль болохоос зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой” хэмээн заасан тул тэрбээр ийм алхам хийжээ.

Ж.Батзандангийн хувьд “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр жилийн өмнө томилогдож байлаа. Харин УИХ-ын 2008 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан удаатай. Ирэх жил хаана нэр дэвшихийг Ардчилсан нам шийднэ. Ямар ч байсан хувийнхаа бэлтгэлийг хангаж эхэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж