Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд  хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 14-16 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 16 градус  хүйтэн, харьцангуй чийг 70  хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж