Эрчүүд юуг тэнэглэл гэж боддог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Эрчүүд юуг тэнэглэл гэж боддог вэ?

Ямар нэг зүйл чинь болж бүтэхгүй байгаа талаар түүнд битгий хэл
Би тарган байна уу? Ямар байна? Энэ хувцастай зүгээр харагдаж байна уу зэрэг  асуулт түүнээс бүү асуу. Бүсгүйчүүл болгон  адилхан. Клауди Шиффер шиг 90*60*90 харьцаатай болохыг дотроо нууцхан хүсч байдаг. Гэвч ингэлээ гээд ямар хэрэгтэй юм бэ? Өөрт чинь хайртай, байгаагаар чинь хүлээж авдаг эр нөхөр чинь байж л байна шүү дээ.

Өөртөө анхаар
Эрчүүд өөрийнхөө бүсгүйг биеэ гаргуунд нь хаяхыг хүсддэггүй. Анх хайрлаж дурлалцаж байхдаа ямар байсан яг тэр хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Эрчүүд өөрсдийнх нь хувьд  эхнэрээ энэ дэлхий дээрх хамгийн сайхан эмэгтэй гэдэгт итгэдэг.

Битгий тэнэгтээд бай л даа
Бидэнд хэн нэгэнтэй ярилцах, тэр дундаа эмэгтэй хүнтэй ярилцах нь маш сонирхолтой санагддаг. Гэхдээ майга хөл, гоё даашинзны тухай л ярихгүй бол шүү дээ. Бидэнд Эйнтейн шиг гоц ухаантай биш ч гэлээ ядаж машины тухай ярьчихдаг, эрчүүдийн санаа бодлыг гайгүй мэдэрчихдэг эмэгтэй байхад л хангалттай.

Хэтэрхий өөртөө итгэлтэй байдлаас чинь залхаж байна
Өөртөө итгэлтэй байх нь сайн хэрэг л дээ. Гэхдээ эр нөхрийнхөө  бодлыг хүндэтгэх хэмжээнээс хэтэрч болохгүй шүү. Заавал бүх зүйл дээр санаа нийлэх албагүй ч хэтрүүлэхээ боль.

Хүүхнүүд та нарын хамгийн тэнэг зан юу гээч
Эрчүүд гэртээ хөлбөмбөгөө үзэж байхдаа хамгийн чанга дээр үзэхийг хүсдэг. Гэтэл та нар тэгүүлдэггүй. Сонсогдож байхад битгий чангалаад бай гэж та нар хэлдэг. Үгүй дээ, хонгорууд минь, Би дүлийдээ биш,  үйл явдлын тайлбарыг сонсох гэж л дууг нь чангалдаггүй юм. Хамгийн гол нь эмоци. Ойлгож байна уу, тэнэгхэнүүд минь.

Битгий ухаантай царай гарга, өхөөрдөм туулайнууд минь
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ухааныг  өөр өөрөөр ойлгон хүлээж авдаг. Эрчүүдийн бодлоор спортын талаар сайн мэдлэгтэй, их мөнгө олж чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй зэрэг чанарууд нэгдэж байж ухаантай гэдэг ойлголтыг бий болгодог. Харин эмэгтэйчүүд энэ тал дээр тэс өөр бодолтой. Тэд ухаантай хүн өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлдэг, үзэл бодолдоо бат суурьтай байх ёстой гэж боддог. Харин ихэнх эрчүүд ийм эмэгтэйг хүндэтгэн үзэхээс биш хайрлах хүсэлгүй байдаг юм. Мэдээж, эрчүүд өөрөөсөө илүү эмэгтэйд дургүй байдаг шүү дээ.

Санаачлагтай бай, хонгорууд минь
Эмэгтэй хүн эрчүүд л  санаачлагыг гартаа авах ёстой юм шиг загнадаг. Энэ нь тэдэнд огт таалагддаггүй. Жишээлбэл хамтдаа ресторанд орлоо гэж бодъё. Хоолны цэс харчихаад ямар хоол сонговол дээр вэ гэж түүнээс асуувал тэнэг хэрэг.
-Зугаалах уу?
-Хаагуур?
-Мэдэхгүй, өөрөө сэдэж ол л доо.
Ийм яриа л тэднийг залхаадаг юм даа. Өөрөө сонголтоо хийчихдэг байх хэрэгтэй шүү дээ. Энэ үед эрэгтэйчүүд дотроо ингэж боддог. “Би яагаад заавал хаагуур зугаалахыг бодож олох ёстой гэж. Тэр ч байтугай би дэмий тэгж зугаалахыг ч хүсэхгүй байна”

Битгий худлаа ярь
Хэрэв эр хүн чамаас өөрөөс нь өмнө хэдэн сексийн хамтрагчтай байсан бэ гэж асууж тэнэглэсэн бол үнэнээ хэлэх гэж бүү яараарай. Чиний хариулт гэнэт түүний дургүйг хүргэвэл яана. Ийм асуултанд хэзээ ч битгий "Би тоолж байгаагүй л дээ, эсвэл би санахгүй байна" гэж хариул. Тэгвэл бүр ч дор юм болно.
Тйимээс хариулахдаа 4,5,6 гэж хариулж болно. Арай л бодитой сонсогдоно. "Чи миний мэдэх залуучуудаас хамгийн мундаг нь" гэж бүү хэлээрэй. Учир нь тэр өөрийгөө харьцуулашгүй гэж бодож байгаа.

Түүний тухай найз бүсгүйчүүдтэйгээ битгий шүүмж ярь.
Эрчүүд  эмэгтэйчүүдийн тухай хоорондоо ярьдаг ч гэсэн ихэнх нь худлаа байдаг. Тийм болохоор найзуудтайгаа түүний  тухай ярих хэрэггүй. Нэг бол зөвхөн сайнаар л ярь, эсвэл юу ч битгий ярьж бай.  

Бүү яар

Бүх найзууд чинь хүнтэй суусан гэдгийг чинь тэр мэдэж л байгаа. Гэхдээ тэр яарахыг хүсэхгүй. Гэрлэлтийн баталгаа юу ч биш. Хүсвэл урчихсан ч болно. Тэртэй тэргүй тэр чамтай танилцсанаас хойш найзуудтайгаа баасан гаригийн үдэшээс даваа гаригийн өглөө хүртэл ууж сайхан цэнгэхээ больсон. Энэ л хангалттай.  Тэр чамд хайртай. Чиний дэргэд байж л байдаг. Тэр  хүсэхгүй байгаа болохоор чамтай гэрлэхгүй байгаа юм бишээ. Зүгээр л  бэлэн биш байна.
Та хоёр нэг нэгнээ сайн мэдэхгүй шүү дээ.

Битгий тунирхаж  бай

 Чи үүнийг байдаг л зүйл мэт ойлгодог байж магад. Чи гомдож тунирхаад ваннан дотор уйлж хэвтээд л, түүнтэй  юу ч дуугарахгүй,  бүр биендээ ч хүргэхгүй байхаар шийдсэн байдаг. Тэгээд өөрт нь хайргүй юм байна гэж хэлээд л цурхиран уйлна. Энэ чинь надад ямар хэцүү байдаг гээч.
Тэр чамд гомдсон үедээ өмнө нь ингэж хэлж, ийм байдал гаргаж байсан уу? Үгүй биз дээ.

Дур тавь
Мэдэээж дандаа ингэх албагүй. Тэр хичнээн тэнэг байсан ч дээр чинь дээр дөнгөж 20 секунд болж байхад дур тавьсан гэж хэлэхэд чинь итгэхгүй.
Хэрвээ чи жинхнээсээ дур тавихыг хүсч байвал түүнд юу хүсч байна, яамаар байна бүгдийг нуулгүй хэлээрэй. Тэр харин ч баярлах болно. Олон эмэгтэйчүүд энэ асуудлаа хайртдаа биш өнөөх муу вибраторт хэлэхийг л хүсдэг. Гэтэл тэр вибратор нь тархигүй шүү дээ.

Дэлгүүр хэсэхдээ битгий дагуулж бай
Энэ нь яг дэмий зугаалахтай адил. Бүр тэрнээс ч долоон дор. Чамайг долоо дахь хувцасаа углаж үзлэхэд тэр  лам болдог байж гэж бодно. Заримдаа үнэтэй дэлгүүр орж хувцас сонирхох  нь түүнд бага орлоготойг нь  сануулж байгаа юм шиг санагддаг. Тэрнээс гадна түүнд  бага орлоготой гэж бүү хэл. Тэр үүнийгээ сайн мэдэж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж