
Грэммийн шагналт, Рок хөгжмийн урсгалын “дунд үеийн дэлгэрэлт” гэгддэг “Kings of leon” хамтлагийн дуучин Калеб Фолловил удахгүй эцэг болох нь. Тэрбээр “Victoria’s secret”-ийн загвар өмсөгч Лилли Алдрижтэй ханилан суусан бөгөөд эхнэр нь гурван сартай жирэмсэн ажээ. Энэ нь хэн хэнийх нь хувьд анхны хүүхэд нь ажээ. “Бид анхныхаа хүүхдээ хүлээн, бүл нэмэх гэж буйдаа маш их сэтгэл догдолж байна” хэмээн “MTV”-д өгсөн ярилцлаганыхаа үеэр хэлжээ.
У.Болор