Израилийн цэргийнхэн цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Израилийн цэргийнхэн цохилт өгөв

Израилийн нисэх хүчин арванхоёрдугаар сарын 30-нд Газын зурваст цохилт өгөх үеэр орон нутгийн салафитуудын үүрийн дарга Момен Абу Даф (Momen Abu Daf) хөнөөгдсөн тухай Reuters мэдээлэв.

ХАМАС хөдөлгөөний удирдлага дахь эх сурвалжийн мэдээгээр дайчин Зейтун хотод пуужингийн дэлбэрэлтэд өртжээ. Энэ цохилтоор өөр таван хүн шархаджээ. Израилийн талын мэдээгээр удирдлагагүй пуужингаар харвах гэж байсан бүлэг дайчдыг бөмбөгдсөн байна. Эдгээр хүмүүс сүүлийн хэд хоногийн дотор Израилийн өмнөт нутгийг пуужингаар харваж байсан гэж тэд үзсэн ажээ. 

Салафитууд ("цэвэр исламын төлөө тэмцэгсэд") Газын зурваст хэт даврагсад хэмээн ХАМАС-ын хэмжээгээр хүртэл тооцогддог. Тэд Израилийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Зурваст салафитуудын хэд хэдэн бүлэглэл байдгийн нэг нь болох “Исламын армийг” тэр алагдсан Момен Абу Даф толгойлж байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж