2011 он таблетын жил байлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

2011 он таблетын жил байлаа

Өнгөрсөн 2010 онд iPad гэсэн зүйлийн талаар дэлхийн хүн төрөлхтөн ямар ч ойлголтгүй байлаа. Харин Apple компанийн CEO агсан Steve Jobs анхныхаа загварыг 2010 оны 1-р сард хэрэглэгчдэд танилцуулж тэднийг "ШОК"-д оруулж байв. Энэ нь нэгдүгээр үеийн tablet-ын төгсгөлийн үе гэж хэлж болохуйцаар tablet-ын зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчилж жинхэнэ утгаараа эхлүүлсэн үйл явдал болсон юм. Тухайн үед томоохон электрон бараа үйлдвэрлэгчид Apple-ын iPhone-ны өрсөлдөөнийг даван туулахын төлөө хамаг анхаарлаа хандуулсан байсан тул юун tablet (iPad)-тэй манатай байсан биз ээ.

Харин улиран одож буй 2011 он tablet-ын зах зээлд шинэ үеийг (мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоёрдугаар үе) дагуулан иржээ. 2011 оны 3-р сард Apple-ын iPad2 гарч худалдаалагдсан нь АНУ-н tablet зах зээлийн 83% дангаараа эзлэж байсан бөгөөд энэ цагаас л tablet зах зээлд дангаар ноёрхох болсон iPad-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бусад компаниуд гаргаж ирэхийг хичээх болсноороо онцлог жил болж чадсан юм.

Хүмүүс өөрсдийн хэрэглээндээ илүү ухаалаг, илүү зөөврийн байх шаардлагыг чухалчлах болсон нь энэ зах зээлийг улам өргөн болгож олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шаардаж үүнийхээ үр дүнд маш их ашгийг дагуулж байгаа нь технологийн магнатуудын хорхойг хүргэсэн нь лавтай. Тиймдээ ч 2011 онд HP болон Microsoft-ын хамтрал Windows 7 бүхий үйлдлийн системтэй tablet гаргасан ч амжилт ололгүй түүнийгээ WebOS бүхий PalmPad болгон өөрчилсөн, нууцлалыг хангана гэдэг Blackberry-ыхэн RIM компаний гаргасан шинэ үйлдлийн систем бүхий Blackberry Playbook-г гаргасан, Samsung-ынхан Android систем бүхий Samsung Galaxy Tab гаргасан нь эхний сардаа 600 мянган ширхэг борлуулагдаж шуугиан тариад авсан. Мөн Sony, Toshiba, Lenovo, Asus гээд олон компаниуд tablet зах зээлрүү анхаарлаа хүчтэй хаяж эхэлсэн жил байлаа.

Хамгийн гол нь эндээс нэг шинэлэг зүйл гялалзаж эхэлсэн нь хэрэглэгчид энгийн нээлттэй эхийг сонирхож байгаа нь илэрхий болсон юм. Энэ олон шинэ бүтээгдэхүүнээс жинхэнэ утгаараа iPad-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг Samsung Galaxy Tab -аар нэрлээд байгаа. Түүний гол давуу тал нь нээлттэй эх Android үйлдлийн системдээ байгаа юм.

Мөн 2011 он tablet-ын хэрэглээний явцад шинэ бүтээгдэхүүнийг төрүүлсэн гэж хэлж болно. Зөөвөрлөх боломжтой, багтаамжтай энэ боломж дээр тулгуурлан entertainment сонголтуудыг хасаад ebook бий боллоо. Энэ чиглэлд технологийн магнат бус харин online худалдааны томоохон төлөөлөгч Amazon үсрэлт хийсэн юм. Тэд цоо шинээр E Ink (electrophoretic ink) технологийг Amazon Kindle-даа нэвтрүүлж өгсөнөөр удаан хугацааны турш цэнэг алдалгүйгээр, хүний нүдэнд сөрөг нөлөө багатайгаар ном унших боломжийг бүрдүүлж өгсөн нь амжилт байлаа. Үүний дээр тэд Amazon Kindle-ыг маш бага үнээр (79$ – 199$) худалдаалсан нь бизнесийнхэний гайхшралыг төрүүлж ийм бага үнээр ашиг олохгүй гэж дүгнэж байсан юм. Харин тэд "Дуслыг хураавал далай" гэсэн үгийн жинхэнэ утгыг харуулж маш олон тооны Kindle-г худалдаж чадсанаараа бага үнээр борлуулсан алдагдлаа ашиг болгож чадсан юм.

Apple-ын iPhone-ны араас хүчирхэг Google-ынхэн Android систем гаргаж өрсөлдсөн. Тэд одоо яагаад tablet-руу анхааралаа хандуулахгүй байна гэж гайхаж магадгүй. Гэхдээ тэдний бүтээсэн Android систем tablet-ын ирээдүйг тодорхойлж магадгүй. Ямартай ч энэ өрсөлдөөнд Google-ын гүйцэтгэх захирал Eric Schmidt хэлэхдээ 6 сарын хугацаанд энэ зах зээлрүү өндөр чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн яриаг энэ долоо хоногт италын сэтгүүлд өгөөд амжлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж