Төрийн ордонд Эрүүл мэндийн даатгалаар үндэсний семинар эхэлж байна. Түүгээр улс, орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн даатгалын бодлого, хэрэгжилтэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах ажээ.
Семинарыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба зохион байгуулж байгаа аж. Семинарт нийслэл, 21 аймгийн төлөөлөл оролцож байна. Уг арга хэмжээг явуулснаар Эрүүл мэндийн даатгалын бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар дээд төвшний шийдвэр гаргагч болон оролцогч талуудын мэдлэг дээшилнэ. Тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмж гаргана. Эрүүл мэндийн даатгалд оролцогч талуудын нийгмийн зөвшилцөл хийх мэдлэг чадавх нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзжээ.
Д.ОЮУН