Шинэ жилийн баярын ширээ ямар байдаг вэ?
Улс үндэстэн бүр өөр өөрийн ёс заншлын дагуу баярын ширээгээ засдаг. Энэ нь тодорхой утга санаа, аз жаргалыг бэлгэддэг. Францад шарсан цацагт хяруулгүйгээр баярын ширээг төсөөлөхийн аргагүй байдаг бол Австри, Унгар, Югославт тахиа, галуу, нугас зэрэг шувууны махаар хэзээ ч ширээгээ чимдэггүй. Учир нь эдгээр оронд шинэ жилийн баярын үдэш шувууны мах идвэл аз жаргал нь нисэн одох болно хэмээн үздэг байна. Тэгвэл Румын, Австрали, Болгар зэрэг улсад дотор нь зоос, халуун ногоо хийсэн жигнэмгээр ширээ засдаг уламжлалтай. Эдгээр зүйлс таарсан хүнд амжилт ирэхийг зөгнөдөг гэж үздэг байна. Польшууд энэ үдэш ширээндээ илүү ч үгүй дутуу ч үгүй 12 ширхэг хоол тавьдаг. Гэхдээ нэг ч махан хоол байдаггүй гэнэ. Харин Испани, Португал, Куба зэрэг олон оронд усан vзмийг аз жаргалын бэлгэдэл хэмээн үзэж баярын шөнө цагийн цохилтын тоолонгоор 12 ширхэг жимс иддэг уламжлалтай. Ингэхдээ ирэх оны сар бүрд биелэх 12 хүслээ шивнэдэг ажээ.
Шинэ жилийн баярын бялуу
Орц: Гурил 300 гр, цардуул хоолны гурван халбага, өндөг 18 ш, элсэн чихэр 400 гр, какао нэг хоолны халбага, жүржийн шүүс.
Крем: Цөцгийн тос /масло/ 400 гр, сахарын нунтаг 300 гр, зургаан өндөгний шар, шоколад 100 гр, сүү хоолны хоёр халбага, коньяк, ванилин.
Хавчуурга: 200 гр чангаазны чанамал
Сироп: Элсэн чихэр 100 гр тал стакан ус, коньяк хоолны нэг халбага, нимбэгний шүүс.
Хийх арга: Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж, элсэн чихэр бага багаар нэмж уусгана. Өндөгний шар, шигшсэн гурил, цардуул болон шүүсээ нэмж хутгана. Зуурмагаа гурван хэсэг болгож, 200 хэмд 30 минут тус тусад нь жигнэж болгоно. Нэг хэсэгт нь какао нэмээрэй. Ус, элсэн чихэр, шүүсээ хольж, сироп буцалгана. Коньяк нэмээд бялууны их биеийг цацаж норгоно. Бялууны доод үед нь чанамал, бусдад нь крем тvрхэнэ. Дээгvvр болон хажуугаар мөн крем тvрхэнэ.
Крем бэлдэх: Өндөгний шарыг сахарын нунтагтай хольж сэвсийтэл нь хутгана. Дээрээс нь сүүнд хайлуулсан шоколадыг бүлээнээр нь нэмж ууранд үргэлжлүүлэн хутгана. Өтгөрөөд ирэхээр нь авч хөргөөд зөөлрүүлсэн маслотой хольж крем зуурна. Коньяк, ванилин нэмээрэй.
Зул сарын кекс
Орц: Гурил 360 гр, исгэгч 40 гр, бүлээн сүү 100 гр, элсэн чихэр 120 гр, өндөгний шар 3 ширхэг, өндөг 2 ширхэг, цөцгийн тос 180 гр, үзэм 70 гр, нимбэг, жvрж буюу дөрвөлжин хэрчсэн жимс, чимх давс, үүнээс гадна хэв тослох тос, элсэн чихэр 75 гр, жvржийн ликёр хоолны зургаан халбага, чихрийн нунтаг.
Хийх арга: 125 гр шигшсэн гурилыг исгэгч, сүүтэйгээ хольж хутгаад дулаан газар 30 минут амраана. Амраасан зуурмаг дээрээ үлдсэн гурил, элсэн чихэр, өндөгний шар, цөцгийн тос, vзэм, давс хийж зуурч нухна. Цэвэр алчуураар бvтээж, дулаан газар 45 минут тавина. Ингээд зуурмагаа цөцгийн тосоор тосолж, 15 минут байлгаад, 180 хэмд 60 минут жигнэж болгоно. Чихрийн хандаа 100 гр усанд буцалгаад 10 минут чанаж бага зэрэг хөргөснийхөө дараа жүржийн ликёр хийж хутгана. Хөрснийх нь дараа хэвнээсээ гэмтээхгүй авч гадна талаар нь багсаар чихрийн ханд түрхээд сахарын нунтаг цацна.
Орц: Хонины мах нэг кг, төмс болон шар лууван тус бүр хагас, ургамлын тос 60 гр, сармис 10 гр, лаазалж дарсан чинжүү 80 гр, томатны нухаш /пюре/ 40 гр, хуурай цагаан дарс 40 гр, лаазалсан ногоон вандуй 100 гр, гахайн утсан хавирга 60 гр, сонгино 100 гр, гахайн давстай өөх 40 гр, лаврын навч, повоор давс.
Хийх арга: Хонины махыг шоо дөрвөлжин хэрчээд ургамлын тосонд шарж, жижиг дөрвөлжин хэрчсэн гахайн өөхөө нэмж үргэлжлүүлэн шарна. Шарсан мах, сармис, шар лууван, няцалсан сармис, дарсан чинжүү, томатны нухаш, хуурай цагаан дарс, лаазалсан ногоон вандуй, нимгэн хавтгай хэрчсэн утсан мах зэргээ гүнзгий саванд хийж гүйцэд жигнэнэ. Таваглаад яншуйн жижиглэсэн навч цацна.
Тахианы махтай эрдэнэ шишийн зууш
Орц: Тахианы шарсан мах 400 гр, ногоон, эсвэл улаан амтлаг чинжүү нэг ширхэг, исгэлэн алим нэг ширхэг, нимбэгний шvvс хоолны хоёр халбага, лаазалсан эрдэнэ шиш 400 гр, усан үзэмний шүүс хоолны дөрвөн халбага, давс ба элсэн чихэр хагас цайны халбага, эрдэнэ шишийн тос хоолны хоёр халбага, ногоон сонгино нэг ширхэг. Бэлтгэх хугацаа 40 минут.
Хийх арга: Тахианы махаа яс, хальснаас нь салгаад, нэг см өргөнтэй хэрчинэ. Амтат чинжүүгээ уртааш нь зүсээд цэвэрлэнэ. Чинжүүгээ угаагаад шоо дөрвөлжин хэлбэртэйгээр жижигхэн хэрчинэ. Дараа нь алимаа сайтар угааж хатаагаад дөрвөн хэсэгт хуваана. Голыг нь цэвэрлэсний дараа мөн шоо хэлбэртэйгээр хэрчинэ. Өнгийг нь харлуулахгvйн тулд нимбэгний шүүс хийнэ.
Эрдэнэ шишийн үрээ зуушны саванд хийж алим, чинжүү, тахианы махтайгаа хольж хутгана. Үлдсэн нимбэгний шүүсээ усан үзмийн шүүс, давс, элсэн чихэртэй хольно. Дээр нь ургамлын тос нэмнэ.
Сүмсээ зуушиндаа хольж сайтар хутгана. Сонгиноо цагираг хэлбэрээр хэрчээд салатаа чимнэ.
Хүрэн манжин алимны салат
Орц: хүрэн манжин 850гр, чанасан улаан алим 2 ш, жижиглэж хэрчсэн сонгино, майонез 125гр, зөөхий , гич нэг цайны халбага, давс, перц
Хийх арга: Хүрэн манжин болон улаан алимаа жигд куб хэлбэртэй хэрчинэ. Майонез, гич болон зөөхий зэргийг саванд хийн сайтар холино. Дээрээс нь хэрчсэн хүрэн манжин, алим болон сонгиноо хийн сайтар хутгана. Давс болон перцээр амтална.
Хоолоор чимэх – Баярын ширээгээ хоолоор чимэх нь төвөгтэй зүйл биш. Үүний тулд хурц хутга, бага зэргийн уран сэтгэмж байхад л хангалттай. Жишээ нь:
- Өргөст хэмхийг нимгэн ялтас хэлбэрээр гүйцэд салгалгүй хэрчээд, дэвүүр хэлбэрээр дэлгэнэ. Ийм чимэглэлээр ямар нэг зууш, салат, хоёрдугаар хоолыг чимж болно.
- Цэвэрлэсэн улаан лоолийг голоор нь хувааж, тал бүрийг нь дутуу хумслан хэрчинэ. Эдгээр хумснуудаа дэлгэж цэцэг болгоод дээр нь ногоон вандуй тавиарай. Ингэж бэлтгэсэн лоолиор салат, зууш чимэх нь илүү зохимжтой.
- Чанамал хиамыг нимгэн зүсэж гурав давхарлан голоос нь зах руу сэтэлж зүснэ. Голд нь ямар нэг салат, эсвэл зүсэм улаан лооль, өргөст хэмх тавьж чимээрэй. Энэ мэтээр төрөл бүрийн хоолыг үзэмжтэйгээр өрж, ширээгээ чимэх нь нэг ёсны урлаг.