Алтан бороо
Cаскиягийн хэвлий, хөхөн дээр наадах гэрлийг харахаар Рембрандт тасалгааны гүнд очиж зогсов. Юутай сайхан харагдана вэ! тэрбээр бийрээ шидчихээд янаг руугаа зүтгэв. тачаалын их галд хоёул дүрэлзэн шатлаа. саския төдөлгүй тасалдсан дуугаар гиншин дуу алдах нь энхрийлэлд ханасныг илтгэнэ. Зураач тайван босч зотон дээрээ Аргоссын хаан Акриси, Эвридик нарын тачаалт охин Данаяг зурна. Үзмэрч Акрисыг ачийнхаа гарт үрэгдэнэ гэжээ. ингээд хаан Данаяг цамхагт хорив. Хайранд дөрлүүлсэн Зэвс бурхан алтан бороо болон бүсгүйд иржээ. Рембрандтын зурагт алтан бороо орсонгүй! тэр янагаа хүлээсэн энгийн нэгэн эмэгтэйг зурав. Хэнийг хүлээж буйгаа сайн мэднэ.
Тачаалын
Caския ван Эйленбюрх гэх Фризийн нэр, цуутай язгууртан бүсгүйтэй Рембрандт түүний үеэл ахын гэрт танилцжээ. тэр бүсгүйн сонголтыг дээдсийн хүрээний найз бүсгүйчүүд нь ойлгосонгүй. тэд 1634 онд гэрлэжээ. Рембрандтын сэтгэл хангалуун, бүтээл арвин. Хоёр жилийн дотор 50 зураг бүтээв. Зүгээр зураг биш! “Анатомийн хичээл”, “Өөрийн хөрөг”, “Даная” дан шидээвэр. Хэрэв зураачийн хуял хөдөлбөл юун зураг, юун бийр! Бүхнээ орхиод саския руу дайрна! саския өдөж байгаа аятай давхар давхар хувцсаа удаан тайлна. Хайр бялхсан найман жилд зураач янаг хонгороо олон зуржээ. Гэхдээ мастер “Даная”-даа хайртай. Зураачийн худалдахгүй гэсэн ганц зураг нь. саския хүүхэдтэй болохыг хүснэ. Хүүхэд нь тогтдоггүй гайтай. Дөрвөн хүүхдээс нь ганцхан титус л амьд үлдсэн гэдэг. Нэгэн шөнө саския нөхрөөсөө цаас, үзэг авчрахыг гуйлаа. тэрээр гэрээслэлээ бичив. Дахин гэрлэхгүй нөхцөлд бүх хөрөнгөө нөхөртөө үлдээсэн гэрээслэлийг эмэгтэй бичсэн байлаа. Хоёр хоногийн дараа Рембрандт гучхан настай саскиягаа амьгүй байхтай нь таарав. тэрээр “Даная” зурганд зуруулж байгаа шигээ нүцгэн хэвтэнэ…
Хүүхэд асрагч
Рембрандт хэд хоног хоол амссангүй, дэмийрнэ. Найз нөхөд нь галзуурчихвий гэж айна. саския хорвоог орхихдоо нялх хүүгээ үлдээсэн бөгөөд нэн түрүүн асрагч хэрэгтэй болов. 1642 оны гуравдугаар сард бүрээчний бэлбэсэн эхнэр, 40 настай Гертжи Дирксийг авчээ. Нэг орой залуу эзнийхээ орыг засахад тусалж байсан Гертжи оронд нь түрүүлээд орчихов. Рембрандт халуухан шөнийг үдээд бөгж бэлэглэж гэрлэхээр амлав. Гертжи бяцхан титуст хайртай, хожим түүнд хөрөнгөө гэрээслэн үлдээсэн юм. Зураачийн ажил үйлс нэг л тааруу. саския өнгөрснөөс хойш түүнд ирэх захиалга буурснаас гадна зээлдүүлэгч нар нь өрөө нэхэн зовооно. Зурах хүсэл нь ч унтарчээ. Нэг өдөр “Даная” зургаа буулган дээр нь зурж гарав. Дараа нь битүүлээд ханандаа дахин өлгөсөнгүй.
“Буянт гэр бүл”
Рембрандт гэрийн ажилтнаар бараг охин нь гэгдэхээр Хендрикье стоффельс болсны дараа гэр орон нь их өөрчлөгдөв. Хорьхон настай Хендрикье анхны хайр саскияг нь санагдуулна гэж жигтэйхэн. Зураач түүнийг хараад л дурлажээ. Гертжи хардана. тэсэлгүй Рембрандтын бэлэглэсэн ээмгийг мултлаад “тэр банзалтайгаа унтаад үүнийг өгөхгүй юу!” гээд шидэв. ингээд их удалгүй хардалтынхаа зовлонг даалгүй хэвтэрт оржээ. Рембрандт түүнийг галзуугийн асрамжид хүргээд олон жил хөлс мөнгийг нь төлж байлаа. Бяцхан Хендрикьетай хамт амьдарч эхлээд Рембрандт онгод нь бадарсан залуу болж хувирав. шинэ амраг нь унтлагын цамцаа өргөөд эсвэл урт үсээ унжуулан аальгүйтсэн маягаар зуруулна. Хендрикье таван сартай жирэмсэн байхдаа аймшигтай дарамт амсав. Кальвины шашныхан түүнийг Рембрандттай “завхайрсан” гээд адислаагүй бөгөөд зураач түүнд хайртай байсан ч гэрлээгүй юм. Хендрикье түүнд Корнелия гэдэг охин төрүүлж өгчээ. Зураач охиноо, ээжийнх нь хамт “Буянт гэр бүл” зурагтаа мөнхлөв. Хендрикьед хардах шалтгаан байгаагүй ч зураачийг “Даная” зурагтай нь хардана. Удалгүй гай зовлон дайрч Хендрикье тахлаар, түүнээс хоёр жилийн дараа хүү титус нь нас барав. 1669 онд бараг сохорсон зураач ядуугийн тамтагт тулаад хорвоогийн мөнх бусыг үзүүлэн оджээ.
Рентген дор
“Даная” хувийн цуглуулагч нарынгар дамжсаар Францын хамгийн баянгэх Крозын хөрөнгө болов. түүнийуран зургийн цуглуулга Европ даяар алдартай. Гэлээ ч баяны хүү барон детьерт “Даная” таалагдаагүй. Баронэцгийнхээ цуглуулгаас 500 зургийг инээдтэй үнээр оросын хатан хаанII Екатеринад худалджээ. оросын Эрмитажийн үндэс болсон зургууд дунд “Даная” байлаа. Хэдэн зуун жилийн дараа зургийг сэргээж байсан мэргэжилтнүүд рентгентуяагаар судлахад зураач зургаа гурван удаа шинэчлэн зурсан нь илэрчээ. Одоо Эрмитажид байгаа эхээс баруун гарын байрлал өөрчлөгдсөн байв. Данаягийн сүүжээр бүтээгдсэн даавууны нугалаа нь өнөөгийн зурагт байхгүй. Бас толгойн хэлбэрийг нь өөрчилжээ. Даная саскиягийн дугариг, шонтгор хамартай байснаа Гертжи Диркс шигзууван царайтай болжээ. Үс, нүдний өнгө, биеийн галбир нь Хендрикьестоффельсийнх болсон бололтой. Суут Рембрандт өөрийн хайртай гурванхүүхнээ Данаяд нийлүүлэн шингээжээ. Харин тэдний хэн нь ч үүнийг мэдээгүй билээ.
Рембрандт “Даная”-гаа хэдэнтээ шинэчлэн зурсан нь мөрөөдлийнхөө эмэгтэйг хайж байсантай холбоотой болов уу. Мастер ч шүтээнээ бүтээжээ. Түүгээр ч барахгүй олон зуун жилийн дараа энэ түүх өөрийн ид шидийг харуулсан юм. “Даная” 1985 оны долдугаар сарын 15-нд халдлагад өртөв. Литвийн иргэн Бронюс Майгис уг зурагт нэг литрийн шилтэй хүхрийн хүчил цацаад хоёр удаа өгзөг, гэдэс рүү нь хутгаар цоолжээ. Гэмт хэрэгтэн сэтгэлийн гажигтай нэгэн байсан юм. Уг зургаас тэр өөрийн эхнэр, нууц амраг хоёроо олж харсан гэж ярьжээ. Тэдний хоорондын хэрүүлийн өшөөг мань этгээд “Даная” зургаас авчээ. Хоёулангаас нь салах арга нь тэр байж…