Шинэ Камертоныг реалити шоунаас шинжээрэй

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Шинэ Камертоныг реалити шоунаас шинжээрэй

Монголын үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө үнэнчээр суулгаж чадах байх гэсэн таамаглалыг араасаа дагуулаад буй Монголын үндэсний “Боловсрол” суваг телевиз “Камертон” хамтлаг хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд монголын рок поп урлагт өөрийн орон зайгаа удаан хадгалж чадахуйц хамтлагийг төрүүлэхийн тулд авъяаслаг, үнэнч дөрвөн залууг тодруулах юм. Тус үйл хэргийг гүйцэлдүүлэх залуусыг таван төрлийн шалгаруулалтын дор тодруулж, хамгийн сүүлд реалити шоу хэлбэрээр зохион байгуулах уг шалгаруулалт нь хөгжмийн урлагт хөл тавих залуусыг олны өмнө харуулах болно. Энэ үеэр олон сонирхолтой даалгавруудыг хэрхэн биелүүлэхийг, залуус хоорондоо нэг хамтлаг болон хэрхэн найралдан зохицохыг харж болох нь.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж