Шинэ он гарахад хэдхэн цаг үлдлээ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж, 24.00 цагт хүн бүр дотроо шинэ онд юу хийж бүтээх тухайгаа бодож, нууцхан хүслээ шивнэдэг. Тэгвэл яг он гаргах тэр мөчид танай гэр бүл үргэлж гэртээ гаргадаг бол энэ жил яагаад өөрчилж болохгүй гэж. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт шинэ оноо шинэ орчинд угтвал сонирхолтой биш гэж үү? Жил бүр хүмүүс Сүхбаатарын талбайг зорьж, он гаргадаг уламжлал манайд бий. Гэхдээ энэ удаад Үндэсний соёл амралтын хүрээлэнд хуучин оноо үдээд, шинэ оноо баяр хөөртэйгээр олуулаа угтахыг санал болгоё. Нэг үгээр хэлбэл сонирхолтой үдшийг танд бэлэглэж байна.
Он гарах торгон тэр л мөчийг гэртээ гаргах бус Үндэсний соёл амралтын хүрээлэнд хамгийн том мөсөн талбай, гэрлэн чимэглэлүүд, ice bar, галт үзүүлбэр, хошин үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн гээд л энэ өдөр парк дээр олон сонирхолтой үзүүлбэр хөтөлбөрт нь багтсан байна лээ. Шинэ оныг угтах “Хүслийн үдэш” хөтөлбөрт шоу тоглолт 31-ний 20:00 цагаас эхлэх бөгөөд он солигдох мөч хүртэл сонирхолтой гэнэтийн бэлэг дүүрэн, хөтөлбөрүүд таныг хүлээж байна шүү, залуус аа.
Шинэ оноо угтах, сонирхолтой хөтөлбөр
20:00 минутаас
- Залуусын нүргээн – DJset
- Элэглэл хошигнолын цомирлог
- Surprisecountdown, олны танил хүний гэнэтийн бэлэг
- Хөгжилтэй тэмцээн
21:30 минутаас
- Үргэлжлэл – DJ set
- Түмэн эх модерн бүжиг
- Хөгжөөнт тэмцээн уралдаан
- Surprisecountdown,олны танил хүний гэнэтийн бэлэг
- Бүжгийн хамтлагийн тоглолт
- Өвлийн шинэ стиль бүжгийн үзүүлбэр
23:00 минутаас
- Мөсөн дээрхи циркийн галтай болон илбэтэй үзүүлбэр
- Хамтлаг дуучдын тоглолт
- Surprisecountdown, олны танил хүний гэнэтийн бэлэг
- Хамтлаг дуучдын тоглолт
23:50 минутаас
- МУ-ын ерөнхийлөгчийн мэндчилгээ
- Countdown шинэ оныг хамтдаа угтах агшин
00:00 минутаас
- Салют шоу
- Гайхамшигт мөчийг хамтдаа хүлээе…
Дэлгэрэнгүй мэдээллийг 322664 болон www.facebook.com/park.mongolia