2011 оны шинжлэх ухааны гол дайснуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

2011 оны шинжлэх ухааны гол дайснуудыг нэрлэв


Сьюзи Кватро. Фото: Flickr      

        
Sense About Science (SAS) байгууллагын шинжээчид 2011 онд шинжлэх ухааны гол дайсан болсон алдартнуудыг нэрлэсэн байна. Эрүүл мэнд, дэлхийн байгуулалт, амь байгалийн оршин тогтнох зэрэг тухайд цуутнуудын хэлснийг үндэслэн уг жагсаалтыг бүтээсэн байв. Түүнд нь "Наранд шарлагын газар" (оригиналь нэр нь-"Jersey Shore") реалити-шоугийн одод, Николь "Снуки" Полицци, гутлын дизайнч Кристиан Лабутен, дуучин Сьюзи Кватро зэрэг олон хүн оржээ.

Хоолой нь өвдсөний улмаас угаагч нунтгийг жүүстэй холин ууж байсан гэх Сьюзи Кватрогийн яриа эрдэмтэдийн дургүйг хүргэсэн байна. Дуучин бүсгүй ярихдаа угаагч нунтаг нь жүүстэй нийлэхээр бүх өвчин түүний тоонд ангина үүсгэдэг бүдүүн гэдсэнд сайн нөлөөтэй гэжээ.

Мөн Николь Полицци далайн усны тухай сонирхолтой ярьсан байна. Сэтгүүлчидэд бүсгүй нэгэн удаа хэлэхдээ далайн усанд халимын үрийн шингэн их байгаагаас тэр давстай гэжээ. Дизайнч Кристин Лабутен яагаад бүсгүйчүүдэд өндөр өсгий таалагддагийг тайлбарлав. Франц дизайнч тайлбарлахдаа эмэгтэй хүний ул нь өндөр өсгийтэй гуталд орохдоо дур тавилтын хэлбэр, байрлалд ордог гэсэн байв. Тэр үүний найз бүсгүйгээсээ сонссон гэнэ.

Эрдэмтэд энэ жагсаалтыг гаргасан зорилгоо ододын дэмжигч нарт тэдний утгагүй үг ямар хортойг сануулах явдал хэмээн тайлбарлав.

 Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж