Рассел Брэнд, Кэти Перригээс салжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Рассел Брэнд, Кэти Перригээс салжээ

Холливудын хамгийн этгээд хос болох жүжигчин Рассель Брэнд, дуучин Кэти Пэрри нар салахаар шийдсэн тухайгаа мэдэгджээ. Тэдний дурлалын романсаас цаашилсан гэрлэлтийн хугацаа нь үүгээр дуусгуур болсон тухай холливууд даяар шуугиж байна. Салалтын шалтгааныг тэд ихээр муудалцан, хэрүүлийн улмаас бие биедээ гар хүрсэнээс ийнхүү салж байгаа гэсэн дам яриа байгаа аж. “Кэти одоо маш амжилттай яваа, харин Рассель өөрийнхөө байр сууринд сэтгэл дундуур явдаг нэгэн. Тэд анхнаасаа гэрлэх учиргүй байсан. Тэдний энэ дурлал нь цаг зуурын хуй салхи шиг л байсан юм. Харин одоо тэд өөрсдийн замаараа явах нь” хэмээн тэдний дотны хүрээллийнхнээс ам алдсан байна.  Рассель  “Харамсалтай нь Кэти бид хоёрын гэрлэлт энд хүрээд дуусч байна. Би түүнийг ихээр биширдэг, цаашид бид сайн найзууд байна гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн аж.

Тэд зул сарын баяраа тусдаа тэмдэглэсэн бөгөөд тэдний гарт хуримын бөгж нь байгаагүй гэнэ.  Рассел Бренд 36 настай, дуучин Кэти Пэрри 27 настай бөгөөд тэд 2010 оны аравдугаар сард Энэтхэгт гэрлэх ёслолоо хийж байсан юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж