Ромни нэр дэвшигчдийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Ромни нэр дэвшигчдийг тэргүүлж байна


Фото AP. Зүүнээс баруун тийш: Митт Ромни, Ньют Гингрич ба Рон Пол

АНУ-д хамгийн сүүлд хийгдсэн олон нийтийн санал асуулгаар Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа хүмүүсийн нэр хүнд дахин өөрчлөгджээ. Нэгдүгээр сарын 3-нд Айова мужид эхлэх намын бага хурлын өмнө Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни нэр дэвшигч нарыг дахин тэргүүлж эхлэв. Намын бага хурлаас БНН нь сонгуулийн компаниа албан ёсоор эхлүүлнэ.  Түүний дараа Техас мужийн конгрессмен Рон Пол явж байна.

Айовагийн бага хурлын өмнө тэд өчүүхэн зөрөөтэй байгаа юм. Пенсильвани мужийн захирагч асан Рик Санторум дэмжлэгээ гурав дахин нэмэгдүүлж гуравдугаарт гарч ирсэн нь гэнэтийн зүйл болов. Ерөнхийлөгчийн номинациар санал хураагдах хоёр дахь муж Нью-Гемпширт Ромни дэмжлэг ихтэй учраас 44 хувийн санал авч магадгүй. Дараа нь Рон Пол орох бололтой. Энэ хоёр мужид Төлөөлөгчдийн танхмын спикер байсан Ньют Гингрич нэр хүндээ эрчимтэйгээр алдаж эхэлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж