нүд
Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд
ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн
сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд
өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил
босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн
байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага
ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл
хөнгөн
уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр
цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг
өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг
цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.