
Японы эх сурвалж нарын яриагаар шинэ зээлийн системийг Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүд, Хятад, Өмнөд Солонгос, Японы валютын нөөцөд үндэслэн байгуулах ажээ. Уг байгууллагын үндсээр Олон улсын валютын сангийн бүтцийг авах гэнэ. Японы Засгийн газар ирэх жилийн тавдугаар сард Филиппинд хийгдэх бүсийн байгууллагын уулзалтаар дэмжлэг авна гэж найдаж байна.
Ш.Мягмарсамбуу