Хөл шилжүүлэн суулгуулсан хүн алхаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Хөл шилжүүлэн суулгуулсан хүн алхаж эхэлжээ


Ла Фе эмнэлэг. Фото албан ёсны сайтаас

Испанийн эмч нарын түүхэнд анхных болох хоёр хөл шинээр суулгах мэс засалд орсон хүн явж эхэлсэн тухай The Daily Telegraph сонин бичжээ. Одоогоор нэр нь нууц хорь гарсан залуу ослын улмаас хоёр хөлгүй болжээ. Гэмтэл нь хиймэл удирдлагатай хиймэл хөл хийх боломжгүй байснаас нас барсан хүний хөлийг түүнд шилжүүлэн суулгасан байна.

Мэс заслыг 2011 оны долдугаар сарын 10-нд хийсэн гэнэ. Арав гаруй цаг үргэлжилсэн мэс заслыг Валенсийн Ла Фе эмнэлэгийн 50 эмч нар хийсэн ажээ. Сэргээн амьдруулах урт хугацааны эмчилгээний дараа тэр хүн эмнэлэгийн усан сан дотор анхны алхамаа хийсэн байна. Эмчилгээ ном ёсоор явагдан тэр хүний бие сайжирч байгаа гэж эмч нар ярив.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж