АНУ Латин Америкийн лидерүүдийг өвчлүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

АНУ Латин Америкийн лидерүүдийг өвчлүүлсэн үү?

Латин Америкийн лидерүүдийг хорт хавдараар халдварлуулах технологийг АНУ хийсэн байж магадгүй хэмээн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавест сэжиг төрсөн тухай Associated Press мэдээлжээ.

Өмнө нь Чавес нэг биш удаа мэдэгдэхдээ АНУ-ын Засгийн газар түүнийг зайлуулах  арга зам хайж байна гэсэн юм. Одоо түүний сэжиг нь Чавесийн өвчин мөн Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер ба Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасиу Лулу да Силва нарт хорт хавдрын онош тавьсан зэрэгт чиглэгджээ.

Баталгаа байхгүй учраас АНУ-ыг шууд буруутгах гээгүй хэмээн Чавес мэдэгдсэн байна. Тэгэхдээ 2011 онд Латин Америкийн гурван лидерээс хорт хавдар илэрсэн нь түүнд сэжиг төрүүлжээ. Аравдугаар сард Луис Инасиу Лулу да Силвад улаан хоолойн хорт хавдар, арванхоёрдугаар сарын 28-нд  Кристина Фернандес де Киршнерт бамбай булчирхайн хорт хавдар гэсэн онош тавигдсан юм. Чавес өөрөө өнгөрсөн зургадугаар сарт хорт хавдраа Кубад авахуулсан байв. Чавесийн эмчлүүлсэн Кубын эмнэлэгт 2010 онд Парагвайн ерөнхийлөгч Фернандо Луго эмчилгээ хийлгэжээ.

Ш.Мягмарсамбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж