Түүний тушаалыг Израиль итгэлгүй хүлээн авч байгаа гэнэ. Сонины эх сурвалжийн мэдээгээр Палестины хөдөлгөөний стратеги хэвээр үлдсэн өмнөхийн адил еврейн улсыг устгахад чиглэгдсэн хэвээр байгаа гэнэ. Пуужин довтолгоо бүрт нь хариу болдог Израилийн бөмбөгдөлтөөс залхсан палестин хүмүүсийн дургүйцэл нь ХАМАС-ыг түр зуурын энх тайванч болгосон байж магадгүй.
Машаль олны өмнө ярих бүрдээ “Палестиныг чөлөөлөх цорын ганц арга” бол зэвсэгт тэмцэл гэдэг. Бид одоо манай хүмүүсийн хүсэл зоригийг илтгэсэн ард түмний эсэргүүцэл зохион байгуулах тал дээр ажиллаж байна хэмээн тэр ярьсан байв.
ХАМАС хөдөлгөөнийг АНУ, Израиль болон Европын ихэнх орнууд алан хядагч байгууллага гэж үздэг. Түүний гол зорилго нь Израиль улсыг устган оронд нь исламын улс байгуулах явдал хэмээн тунхаглагдсан байгаа.