Оросын 2011 оны гол үйл явдлуудыг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Оросын 2011 оны гол үйл явдлуудыг нэрлэжээ

Хэвлэлээр хамгийн их яригдсан сэдэв нь Төрийн думын сонгууль гэж 2011 оны үйл явдлуудын чансааг гаргасан "Медиалогия" компани үзсэн байна.

Хоёрдугаарт нь 122 хүн амь үрэгдсэн "Булгария" хөлөг онгоцны сүйрэл нэрлэгджээ. Эхний таван гол үйл явдалд “Зөв үйлс” намын хагарал, Ярославын хоккейн "Локомотив" багийнхан амь үрэгдсэн Як-42 онгоцны осол, Владимир Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн зэрэг багтлаа. 

"Медиалогийн" чансааг энэ жилийн 7800 хэвлэлийн 15,3 сая нийтлэлийг шүүн тогтоожээ. Чансааны эхний арав дотор Оросын сансарын салбарын цуврал бүтэлгүйтэл, Санкт-Петербургийн захирагчаас Валентина Матвиенко огцорсон, “Шударга, цэвэр сонгуулийн” төлөө  гэсэн цуглаанууд, Алексей Кудриныг Сангийн сайдаас огцруулсан, Rolkan компанийн нисгэгчдийг  Тажикистанд баривчилсан явдлууд багтлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж