Америкийн эдийн засгийн байдал сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Америкийн эдийн засгийн байдал сайжирч байна

Өнгөрсөн лхагва гаригт нийтлэгдсэн эдийн засгийн мэдээгээр Америкийн эдийн засгийн байдал бага зэргээр сайжирсан байв. Түүнд нь интернээр худалдаа өссөн, автомашины наймаа нэмэгдсэн, хөдөлмөрийн зах зээлд нааштай хандлага байгаа зэрэг нөхцөл нөлөөлсөн гэнэ.

Интернэтийн ажиллагааг судалдаг  Comscore компанийн мэдээгээр сүлжээний наймаа нь өмнөх долоо хоногоос 16 хувиар нэмэгдсэн байв. Энд идэвхжилт нь баярын худалдаа наймаанаас үүдэлтэй гэнэ.

Тусгайлан тэмдэглэснээр автомашины наймаа 1,2 саяд хүрч магадгүйгээс 2011онд нийтдээ  худалдагдсан машины тоо 12,8 сая болох ажээ. Ирэх жилд машины худалдаа нэмэгдэнэ гэж TrueCar.com мэдээлсэн байв.

Мэдээнд тэмдэглэснээр Америкийн ажил олгогч дөрвөн хүний нэг нь ирэх жилд шинэ ажилтнууд авах гэнэ. Харин тэдний арван хүний нэг нь ажлын байраа цомхотгоно гэсэн байв. Careerbuilder төвийн дүгнэлтээр ажлын байр ирэх жилд улам нэмэгдэх гэнэ.

Ш.Мягмарсамбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж