Экс ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Экс ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгав

Филиппины хууль хяналтын байгууллага өнгөрсөн арваннэгдүгээр сараас хорионд байгаа экс-ерөнхийлөгч, 64 настай Глория Макапагал Арройогийн эсрэг хоёр дахь эрүүгийн хэргийг нээжээ.

Түүнийг Хятадын теле холбооны ZTE Corporation компанитай 330 сая ам.долларын улсын гэрээ байгуулахдаа авлигын сүлжээ үүсгэсэн гэх хэрэгт буруутгаж байна. Тэр гэрээгээр Филиппины холбооны систем байгуулах ёстой байснаа олон нийтийн шахалтаар наймааг  2008 онд цуцалсан байжээ.

Арройо энэ тохиролцоог дэмжсэнийхээ төлөө том шагнал авах ёстой байв. Одоо энэ хэргээр түүний нөхөр Хосе Мигель «Майк» Арройо (Jose Miguel «Mike» Arroyo),  Филиппины Сонгуулийн хорооны дарга асан Бенжамин Абалос (Benjamin Abalos) ба тус орны Тээврийн сайд байсан Леандро Мендоса (Leandro Mendoza) нар асуугдаж байгаа юм.

“Глория Макапагал Арройо уг төслийг дэмжин хувийн шагнал авах сонирхолтой байсан. Уг наймааг дагалдсан элдэв зөрчлийг тэр мэдэж байсан” гэж шүүхийн албан ёсны төлөөлөгч Ренато Бокар (Renato Bocar) хэлжээ.

Арройог 2007 оны сенат сонгуульд будлиан хийсэн хэргээр буруутган эрүүгийн хэргийг энэ жилд үүсгэсэн байлаа. Глория Макапагал Арройо анх төрийн тэргүүнээр 2001 онд гарч ирсэн байна. Үүнээс гурван жилийн өмнө сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Эстрада олон нийтийн эсэргүүцлүийн улмаас огцорсон юм. Тэрээр 77 сая доллар хууль бусаар завшсан гээд бүх насаараа хоригдох ял авсан боловч 2007 онд Арройо түүнд өршөөл үзүүлжээ. Жоржтауны их сургуульд Билл Клинтоны нэг ангийн байсан Арройо 2004 онд нэрээ дэвшүүлээд ерөнхийлөгч болсон байв. Тэр 2010 онд сонгуульд оролцоогүй, учир нь дарангуйлагч Маркосын дараа Үндсэн хуулиар  ерөнхийлөгчид дахин дэвшихийг хоргиглосон байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж