Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа хөл хөдөлгөөнтэй үеэр танхай, булаалт, дээрмийн хэрэг ч бас ихсээд байгаа юм байна. Иймээс энэ сарын 29-нөөс эхлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Харин өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд хүн хүчээ дайчлан ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих мөчийг өнгөрүүлэх нь ээ.
Г.Даша