“Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй”-гээр “Монгол эм импекс”
концернийн ерөнхий захирал Б.Болормаа шалгарчээ. АНУ-ын Нью-Йорк хотод
болсон “Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны
чуулганаас зохион байгуулсан тус шагнал гардуулах ёслолоос 21 орны
бизнес эрхлэгч эмэгтэй шагнал хүртжээ.
“Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй”-гээр шалгарсан хатагтай
Б.Болормаа нь “Монгол эм импекс” концернийн Ерөнхий захирлаар 2007
оноос эхлэн ажиллаж байгаа юм. Тэрбээр МҮХАҮТ-ийн Эрүүл мэндийн
зөвлөлийн тэргүүн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах
зөвлөлийн гишүүний хариуцлагатай албыг давхар хашдаг байна.
М.Урин