Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Малчид, Тээвэрчид, Ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, шинэ оны эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2011 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус хүйтэн, харьцангуй чийг 23 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2012 оны 01-р сарын 01-нээс 2012 оны 1 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв.

1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар, 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж