Наймдугаар Богдыг нэхэн шагнав

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Наймдугаар Богдыг нэхэн шагнав

Монголын Ардчилсан холбооноос Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолоо сэтгээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” одон бий болгожээ. Түүгээр, туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолын хувьсгалын үзэл санаа, тэмцэл ялалтыг төгс төгөлдөр үр дүнд хүргэсэн болон 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хүмүүсийг шагнаж байгаа юм байна.

 Тусгаар тогтнолын одонгоор шагнагдагсдын эхнийхэд Монголын бурхан шашны тэргүүн, Богд хаант Монгол Улсын хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт багтжээ.  Наймдугаар Богдыг нэхэн шагнасан одонг МоАХ-ны зүтгэлтнүүд есдүгээр Богдод гардуулан өгсөн байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж