Ж.Батзандан “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-өөс чөлөөлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-өөс чөлөөлөгдлөө

Ж.Батзандан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлөгдсөн тухайгаа өөрийн Facebook хуудсанд дараах байдлаар бичжээ. “Би өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдлөө. Нэг жилийн өмнө намайг томилогдож ирэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн цаасан дээр байлаа. Байр савгүй бүтэц бүрэлдэхүүн нь ч тодорхойгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь ч жигдрээгүй байсан. Зөвхөн 338 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд төвлөрүүлэх үүрэгтэй байв. Эцэст нь тэмдэглэхэд өөрийн байр сууриа хамгаалж, TУЗ дээр хатуу, ширүүн маргалддаг мэтгэлцдэг байсан. Энэ бүхэн зөвхөн ажлыг явуулахын төлөө, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө байсан юм шүү” гэсэн байна.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж