Ерөнхийлөгч сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэв

Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд төрийн дээд одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн сэтгүүлч, Хөдөөгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Б.Норовыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм. Мөн “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгч, Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн  Л.Цэрэн-Очирыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Н.Тунгалаг, “Ардчилал” сонины эрхлэгч Ц.Цолмон нарыг Алтангадас одонгоор,  TY-9 телевизийн Мэдээллийн албаны дарга Б.Отгон, “Times.mn” сайтын эрхлэгч Д.Доржпагма, Shuud.mn сайтын сэтгүүлч Ц.Байгалмаа нарыг Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагналаа.

Сэтгүүлч Л.Цэрэн-Очир нь ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, “Ил товчоо” сониныг үүсгэн байгуулалцаж явсан, сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд “Ардчилал” сонины эрхлэгчээр олон жил ажилласан хүн юм. Сэтгүүлч   Н.Тунгалаг 1985 онд МУИС-ийг төгссөнөөс хойш хэвлэл мэдээллийн салбарт  27 жил ажиллаж байна. Тэрбээр төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины анхдагч, үндэсний өдөр тутмын  “Өдрийн сонин"-ыг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй сэтгүүл зүйн салбарын нэр хүндтэй, чадварлаг сэтгүүлч, сэтгүүл зүйн багш  юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж