Сүхбаатарын талбайд энэ сарын 31-нд болох “Мөнгөн үдэш” цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайн хоёр талын зогсоолд автомашин байрлуулахыг зөвшөөрөхгүй гэнэ. Явган зорчигчийн хөл хөдөлгөөн ихтэй байх тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна. Гэхдээ 22.00 цагийн орчимд шаардлага гарвал Сүхбаатарын талбайн хоёр талын болон талбай орчмын авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах ажээ. Тиймээс энэ сарын 31-ний үдэш “Мөнгөн үдэш” цэнгүүнийг зорих иргэд автомашинаа УБЭТ, Төв номын сан, “Туушин” ХХК-ийн өмнөх зогсоолд болон талбайн ойролцоох бусад авто зогсоолд байрлуулахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Ш.Чимэг