АН, ИЗН нэгдэх нь тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

АН, ИЗН нэгдэх нь тодорхой боллоо

Өнгөрсөн лхагва гарагт Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/, Иргэний Зориг намын дэргэдэх Иргэний Зориг залуучуудын холбоо /ИЗЗХ/ хамтран, Ардчиллын төлөөх залуучуудын шинэ жилийн баярын цэнгүүн “Mind Awards-2011” наадмыг зохион байгуулжээ.

Сонгуулийн сунгаа ойртож, намууд өөр хоорондоо эвсэх, нэгдэх талаар тохироо хийж, нам доторх гишүүд нь тойргоо наймаалцаж эхэлсэн энэ цаг үед дээрх хоёр намын залуус хамтран шинэ оноо угтсан нь цаагуураа улс төрийн агуулгатай хэмээн шинжээчид үзэж байна.

    Ардчилсан хувьсгалаас хойш ардчиллын төлөөх нам, хөдөлгөөнүүд өөр хоорондоо нэгдэж, эвсч ирсэн. Энэ нь ч тодорхой үр дүнд хүргэж байсныг түүх харуулдаг. Тэгвэл 2012 оны сонгуульд ч бас АН, ИЗН хоёр нэгдэх нь тодорхой боллоо гэсэн бор шувуу нисч байна. Эндээс “ИЗН, НН-ын нэгдэл яах вэ?” гэсэн асуулт гарч ирнэ. Уг асуудал нь нэгэнт маргаан дагуулж, дээд шүүх дээр гацан, өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа болохоор ИЗН доторх АН-тай нэгдэхийг дэмждэг хэсгийн санааг зовоохгүй байгаа бололтой.

Мөн энэ сарын эхээр буюу эв нэгдлийн өдрийг тохиолдуулан, Сүхбаатар аймгийн АН-ын хороо, ИЗН-ын хороод албан ёсоор нэгдсэн үйл явдал нь хоёр намын нэгдлийг орон нутагт, анхан шатанд дэмжиж байгаагийн илрэл гэж үзэж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж