Хятад 22 тэрбум ам.доллараар НБҮ босгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Хятад 22 тэрбум ам.доллараар НБҮ босгоно

Хятадын нефтийн томоохонд тооцогдох  PetroChina болон Sinopec компани зүүн  хэсгийн Чэзян мужийн эрх баригч нартай нефть боловсруулах салбарын зургаан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Reuters агентлагийн мэдээлснээр шинэ байгууламжуудыг 139,1 тэрбум юаниар (22 тэрбум ам.доллар) босгох ажээ. Талуудын хувийн талаар мэдээ гаргасангүй. 

Нефтийн компани уг мужид нефть боловсруулах хоёр үйлдвэр босгоно. Тэдний нэгний хүчин чадал нь өдөрт 400 мянган баррелийг боловсруулах, нөгөө нь  хоногт 1,2 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажээ. Мөн зохих дэд бүтцийг бий болгох гэнэ. Энд хятадуудаас гадна Англи, Голландын Royal Dutch Shell ба Катарын Qatar Petroleum оролцоно. Тэд энэ бүсийн гол нийлүүлэгчид юм. Мөн Sinopec нефть боловсруулах үйлдвэрээ Чэньхай мужид барих гэнэ. Түүний зардал нь 12,6 тэрбум ам.доллар болно.

Сануулахад, Хятадын нефтийн хэрэглээ 2010 онд 455 сая тонн байсан бол энэ жил зургаан хувиар өсчээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж