
Нефтийн компани уг мужид нефть боловсруулах хоёр үйлдвэр босгоно. Тэдний нэгний хүчин чадал нь өдөрт 400 мянган баррелийг боловсруулах, нөгөө нь хоногт 1,2 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажээ. Мөн зохих дэд бүтцийг бий болгох гэнэ. Энд хятадуудаас гадна Англи, Голландын Royal Dutch Shell ба Катарын Qatar Petroleum оролцоно. Тэд энэ бүсийн гол нийлүүлэгчид юм. Мөн Sinopec нефть боловсруулах үйлдвэрээ Чэньхай мужид барих гэнэ. Түүний зардал нь 12,6 тэрбум ам.доллар болно.
Сануулахад, Хятадын нефтийн хэрэглээ 2010 онд 455 сая тонн байсан бол энэ жил зургаан хувиар өсчээ.
Ш.Мягмар