Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Тамирчдыг шагналаа

Өнгөрч буй онд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал олгох болсон байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа шинэ оны босгон дээр шагнал хүртсэн тамирчдын төлөөллийг хүлээн авч, мөнгөн урамшууллын дээжээс гардуулан өгөөд тамирчдад баяр хүргэж, спортын улам өндөр амжилт гаргахыг хүслээ. Энэ онд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа төлөөлөн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, хүрэл медальт С.Цэрэнчимэд, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Батцэцэг, пара хөнгөн атлетикийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Мөнхбат, Кикбоксын дэлхийн аваргын алтан медальт Ө.Төрбаяр, Мутайкикбоксын дэлхийн аваргын мөнгөн медөльт М.Борхүү, шатрын өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Мөнхзул, жүдо бөхийн дэлхийн цомын алтан медальт С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар хүрэлцэн ирсэн байв.     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж