“Номин” дөрвөн Entreprenuer хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

“Номин” дөрвөн Entreprenuer хүртлээ

МҮХАҮТ-с зохион байгуулдаг ENTREPRENEUR шилдэг аж ахуй нэг шалгаруулах арга хэмжээ 15 дахь жилдээ зохион байгуулагдаж бизнесийн шилдэгүүдийг тодрууллаа.

Тус шалгаруулалтаар Үндэсний шилдэг НОМИН ХОЛДИНГ компани Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын Холбооны “2011 Оны Шилдэг Компани”-иар дахин шалгараад зогсохгүй НОМИН ХОЛДИНГ компани 2011 “Оны Онцлох Аж Ахуй Нэгж”-ээр, Эрдэнэт Хивс ХХК “Оны Онцлох Экспортлогч”, Номин Констракшн ХХК “Оны Онцлох Үндэсний Үйлдвэрлэгч”, Номин Электроникс “Оны Онцлох Импортлогч”-оор тус тус шалгарч улсдаа тэргүүлсэн тэргүүний компани  гэдгээ баталлаа.

Худалдаа, үйлчилгээний салбарууд маань үйл ажиллагаагаа улам тэлж, хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж, 2011 онд нийгмийн хариуцлагын чиглэлээр 502 орчим сая төгрөгийг зарцуулан, нийт 1050 ажлын байрыг шинээр бий болгож улсын төсөвт 2011 онд 22,0 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн үзүүлэлттэй байна.

Улсад төлсөн татвар, шимтгэлийн дүнг гол болгон шалгаруулдаг TOП-100 аж ахуйн нэгжийн ТОП-10 байгууллагаар жил бүр шалгарч 2011 онд улсдаа хамгийн их төсөв бүрдүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан  нь  онцгой татвар төлдөггүй манай  компанийн хувьд томоохон амжилт төдийгүй  улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж буй нь  үүргээ хариуцлагатайгаар биелүүлж буй явдал юм.

2011 онд Номинчууд бид Өнөр хотхон” 2-р ээлжийн 12 давхар 163 айлын орон сууцны барилгын ажил дуусч,  “Өнөр хотхон” 3-р ээлжийн 14 давхар, 162 айлын гаражтай орон сууц, “Өнөр хотхон” 4-р ээлж, 12 давхар 132 айлын гаражтай орон сууцны барилга, “RIVER GARDEN” дээд зэрэглэлийн ногоон байгууламж бүхий орон сууцны хотхоны барилгууд нь 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн “Өнөр Эрдэнэт” 1025 айлын орон сууцны цогцолборын 2  барилгын ажлыг эхлүүлээд байна.

Өмнөговь аймагт  766 мкв талбай бүхий Номин Агуулах худалдаа нээснээр тус аймагт 38 ажлын байрыг бий болгож 6000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг агуулахын хямд үнээр хүргэж байна. Түүнчлэн Монголын хамгийн том бөөний төвийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  4453мкв талбай бүхий Номин Агуулах Худалдаа нэртэйгээр нээж 59 ажлын байрыг шинээр нэмэгдүүлж бизнес эрхлэгчид болон иргэдэд 10000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр хурдан шуурхай үйлчилгээг хүргэж байна.

ОУ-ын жишигт бүх талаараа нийцсэн, томоохон худалдааны төв болсон УИД үйлчлүүлэгчиддээ тав тухтай нөхцөл, өргөн сонголт бүрдүүлэхийг чухалчилж дэлхийн төвшний их дэлгүүр болгож чадлаа.

Монголдоо хамгийн өргөн нэр төрлийн электрон бараа импортлогч болох ‘’Номин Электроникс’’ нь хэрэглэгчиддээ дэлхийд чанараар тэргүүлэгч 80 гаруй  брэндүүдийг албан ёсоор импортлон өөрийн салбар дэлгүүрүүд болон  хөдөө орон нутгаар түгээлтийн албаар дамжуулан хүргэж байна. 2011 онд 10 гаруй брэндийг шинээр нэвтрүүлж Монголын зах зээлд танилцууллаа.

“Эрдэнэт Хивс” ХХК 2011 онд өөрийн үйлдвэрийн байранд 850 м2 талбай бүхий орчин үеийн тоног төхөөрөмж, тоноглолоор иж бүрэн тоноглогдсон нэрийн барааны төрөлжсөн дэлгүүрийг нээн ажиллуулж энэ  нь Эрдэнэт хотод  төдийгүй  Монгол Улсын хэмжээнд хивсэн бүтээгдэхүүний хамгийн том төрөлжсөн дэлгүүр болж чадсан. Техник технологийн шинэчлэлтийн үр дүнд хивсэн бүтээгдэхүүн олон улсын чанарын шаардлагад хүрч дотоодод үйлдвэрлэсэн хивсний зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа ханган нийлүүлдэгийн зэрэгцээ нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Америк, Европ, Азийн 17 улс орнуудад экспортолж байна.

Өнөөдрийн бидний энэхүү амжилт бол бадрангуй тэмүүлэлтэй, ёс суртахуунлаг, бүтээлч НОМИНЧУУДын маань сэтгэл, зүтгэлийн үр шим болоод сардаа хагас 700 мянгад хүрдэг худалдан авагч үйлчлүүлэгчдийн бидэнд хүлээлгэсэн итгэлийн үр шим юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж