Зургаан жолооч эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Зургаан жолооч эрхээ хасуулжээ

Шинэ жилийн баяр тохиож буй энэ өдрүүдэд авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар согтуугаар машин жолоодох нь ихэссэн тухай Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Өчигдөр л гэхэд зургаан жолооч 6-24 сарын хугацаатай жолоо барих эрхээ тус тус хасуулсан байна. Тодруулбал, 3444 УНС, 5646 УНС, 7786 ӨМӨ, 1252 УБӨ, 4852 УНН, 6493 УНС гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар тодорхой хугацаанд автомашин жолоодох эрхгүй болжээ. .

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч буй. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж