Бахрейнд байрладаг АНУ-ын Тавдугаар флотын командлал Ормузын хоолойн усан замыг хаалгахгүй гэж амласан тухай “Reuters” мэдээлэв. Өмнө нь хоолойн замыг хаана гэж Иран заналхийж байсан билээ. "Ормузын хоолойгоор бараа товар, үйлчилгээг саадгүй явуулах нь бүс нутгийн болон дэлхийн амгалан тайван байдалд хэрэгтэй. Олон улсын усан хилд усан замын чөлөөт тээвэрт заналхийж буй хэн ч гэсэн олон улсын хамтын нийгэмлэгт заналхийж буй болно” хэмээн Тавдугаар флотын мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн мягмар гаригт Ираны дэд ерөнхийлөгч Реза Рахими мэдэгдэхдээ хэрэв Барууны орнууд Ираны нефтийн экспортод хориг тавьбал Ормузын хоолойгоор нефть зөөгч хөлөг онгоцнуудын явах замыг хаана гэсэн юм.
Ш.Мягмар