“Богд хаан” түүхэн кино мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

“Богд хаан” түүхэн кино мэндэллээ

Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулж бүтээсэн “Богд хаан” түүхэн уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. Монголын урлагт анх удаа Богд хааны түүхэн киног элдэв хачиргүй бүтээсэн нь энэ юм. Энэхүү кинонд хувьсгалыг манлайлан удирдаж, зохион байгуулан эрх чөлөөт Монгол Улсыг байгуулалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний үнэн бодит амьдралыг тусган харуулжээ. “Богд хаан” түүхэн киног “Дээд гэгээн пикчерс” хоёр жилийн өмнөөс санаачлан, 60 хүний бүрэлдэхүүнтэй киноны зураг авалтын баг ажиллажээ. Киноны зураг авалтыг Булган аймаг, Амарбаясгалант хийд зэрэг Монголын түүх, байгалийн үзэсгэлэн хосолсон газруудад хийжээ. Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Д.Батбаяр бичиж, ерөнхий найруулагчаар нь Б.Батбаяр, ерөнхий зураглаачаар З.Ганхуяг, ерөнхий зураачаар О.Нямдаваа нар ажилласан байна. Харин хөгжмийн зохиолчоор нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллажээ.

“Богд хаан” кино өдөр бүр “Тэнгис” кино театрт 11:00, 13:20, 15:40, 18:00 цагт тус тус гарч байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж