Томуугийн вирусын шинэ өсгөвөр нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Томуугийн вирусын шинэ өсгөвөр нээжээ

Америкийн халдвар судлаачид томуугийн вирусын хоёр шинэ төрлийг илрүүлсэн тухай Миннесотагийн их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

Мэргэжилтнүүдийн бүртгэсэн томуугийн вирусын өсгөвөр нь H3N2 төрөлд хамаарах ба 2009 оны томуугийн дэгдэлтийн H1N1 вирусын нэг генийг хадгалсан байна. Тэд Баруун Виржиниа, Айова ба Висконсин мужид өвчнийг өдөөгч энэ вирусаар өвчилсөн 11 тохиолдлыг бүртгэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажлын хэсгээс АНУ-д илэрсэн шинэ вирусын өсгөврийг A(H3N2)v хэмээн нэрлэжээ. Үүний зэрэгцээ H1N1вирусын төрлийн өөр нэг хувирсан өсгөвөр бүртгэгдэв. Судалгааны явцад хүн, шувуу ба гахайн өвчлөлтийг гаргасан гурван янзын вирусын генийг тээж буй нь тогтоогджээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж