Байнгын хороодын хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан хойшлов

УИХ-ын Нийгийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодын хуралдаан ирцгүйн улмаас хойшлов. Эдгээр хуралдаанаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Нэгэнт гишүүдийн ирц гүйцээгүй тул байнгын хороодын хуралдааныг шинэ жилийн дараа хийхээр боллоо.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж