Испанийн Эзэн хаан цалингаа “илчлэв”

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Испанийн Эзэн хаан цалингаа “илчлэв”

Испанийн Эзэн хааны гэр бүлийнхэн өнгөрсөн лхагва гаригт өөрсдийн орлогын талаар мэдээлэл гаргажээ. Хааны албан ёсны сайтад мэдээлснээр Хуан Карлос 2011 онд 292,7 мянган еврогийн орлоготой байж. Өнгөрч буй онд тэрбээр улсаас 140 мянган еврогийн цалин авсан ба 152 мянган еврог зардлын нөхвөр болгон авчээ. Жонон Фелипегийн цалин 70+76 мянган евро байв.

Agence France-Presse агентлагийн эх сурвалжийн мэдээгээр хааны гэр бүлийн цалинг 2010 онд ихээхэн хассан ба 2011 онд  бараг тэр чигт нь “зогсоосон” байна. Испанийн Засгийн газар төсвийн зардлыг бууруулахаар тэмцэж байгаа. Гэтэл хааны цалин нь ерөнхий сайдын 78 мянган еврогоос бараг хоёр дахин их байгаа юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж