Тухайлбал, Габриэль Гиффордс 2011 оны нэгдүгээр сарын “нүүр царай” байлаа. Тэр үед конгрессмен эмэгтэй халдлагад өртөн толгойдоо хүнд шарх аваад хэдэн сар сэхээн амьдруулах төвд эмчлүүлсэн. Адель хоёрдугаар сарын “нүүр царай” байв. Brit Awards шагнал авсны дараа түүний сингль “Someone Like You” Британийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.
Хулсны баавгайн хувьд арванхоёрдугаар сарын “нүүр царай” болжээ. Энэ сард Хятадын эрх баригчид хулсны эмэгчин баавгай Свити (Тян-Тян) болон эр баавгай Саншайн (Янг-Ганаг) хоёрыг Их Британид “түрээслүүлсэн” юм. Тэднийг Эдинбургийн амьтны хүрээлэнд аваачсан байна.
“The Daily Telegraph” сонинд өгүүлснээр хулсны баавгайг жагсаалтад оруулсан нь нийгмийн дургүйцлийг төрүүлж, интернэтээр яригдсан гол сэдэв болжээ. Мөн “The Guardian” сонин ВВС-ийг шүүмжлэн энэ сарын 29-ний дугаартаа уг жагсаалтын эмэгтэйчүүдийн зургийг пандагийн зурагтай хамт нийтлэн “Илүүдэл болсон зургийг олно уу?” гэсэн гарчиг тавьжээ.
Харин “BBС"-гийн төлөөлөгч энэ хулсны баавгай бол “хөгжилтэй нэмэгдэл” гэх тайлбар хийжээ. Тэд өмнө нь иймэрхүү жагсаалтад амьтадын зураг оруулж байсан аж.