Гачууртын зочид буудалд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Гачууртын зочид буудалд гал гарчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон дахь Баян дөхөмд байрлах амралтын цогцолборын зочид буудлын барилгад өнгөрсөн шөнө 23.00 цагийн орчимд гал гарчээ. Хараахан ашиглалтад ороогүй байсан тус зочид буудал ирэх оны зургадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байжээ. Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 дугаарт өчигдөр орой 23.22 цагт дуудлага ирсний дагуу галын гурван машин, таван ангийн зургаан тасаг, 40 гаруй алба хаагч ажиллаж, галыг унтраасан байна.

Ашиглалтад ороогүй байсан зочид буудлын барилга 20×40 метр харьцаатай байжээ. Шинжээчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж