АНУ Саудын Арабт сөнөөгч 80 онгоц худалдана

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

АНУ Саудын Арабт сөнөөгч 80 онгоц худалдана

Саудын Араб АНУ-аас нийт 30 тэрбум ам.доллараар F-15 сөнөөгч онгоц худалдан авах тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ. Гэрээний дагуу Эр-Рияд 84 ширхэг шинэ сөнөөгч онгоц авахаас гадна өөр 70 онгоцоо сайжруулан шинэчлэх ажээ.

Бараг жилийн өмнө АНУ-ын Конгресс Саудын Арабт 60 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдахыг зөвшөөрсөн юм. Гэрээний дагуу ойрын жилүүдэд F-15 сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тийрэлтэт сум, радар болон бусад зэр зэвсэг нийлүүлэх ажээ.

Ш.Мягмар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж