Төв аймгийн Аргалант сумаас дахин сансрын хог олдлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Төв аймгийн Аргалант сумаас дахин сансрын хог олдлоо

Төв аймгийн Бүрэн сумын нутагт өнгөрсөн сарын 19-нд 7.5 метрийн голчтой дугуй хэлбэртэй болон 40х25 см-ийн хэмжээтэй 02728 гэсэн дугаартай, хоёр ширхэг зүйл унасныг III багт өвөлжиж байсан малчин  Ц.Маналжав анх мэдэж Онцгой байдлын алба руу мэдэгдсэн билээ. Гэтэл Төв аймгийн Аргалант сумын нутгаас дахин бөмбөлөг хэлбэртэй төмөр олдсон байна.
Энэ тухай Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, комиссар Д.Намсрайгаас тодруулахад “Дахин унаагүй юм билээ. Бүрэн суманд унасан өдөр энэ зүйл хамт унасан бололтой юм. Бөмбөлөг хэлбэртэй зүйл Бүрэн сумаас олдсон. Яг түүнтэй адил зүйл байгаа. Аргалант сумын иргэд хараад бидэнд мэдэгдсэн. Өмнөх олдсон зүйлстэй хамт бид хадгалж байна” гэлээ.
Мэргэжлийн хүмүүс Аргалант суманд очиж хэмжилт хийж, ямар нэгэн аюулгүй болохыг тогтоосон. Бүрэн сум нь Аргалант сумаас 10 км-ийн зайтай юм. Харин Бүрэн сум нийслэлээс 190 км, Аргалант 200 км зайтай.
Монголын газар нутгийн хаа нэгтээ иймэрхүү сансрын хог хаягдал унасан байхыг тогтоох ямар ч боломж одоогоор байхгүй хэмээн Д.Намсрай хэллээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж