БНСУ-д инфляцийн төвшин өндөр байна

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

БНСУ-д инфляцийн төвшин өндөр байна

Өмнөд Солонгост энэ сард инфляцийн төвшин Төв банкнаас тооцож байсан хэмжээнээс илүү байгаа талаар ВВС мэдээлэв. Тус орны засаг захиргаанаас үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авсаар байсан ч инфляцийн төвшинг бууруулж чадаагүй аж. Энэ сард хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,2 хувиар өссөн бөгөөд арваннэгдүгээр сараас 0,4 хувиар өссөн тухай Өмнөд Солонгосын статистикийн газраас мэдээллээ.

Өмнөд Солонгосын Төв банк арванхоёрдугаар сард инфляцийг дөрвөн хувиас доош барих бодлого хэрэгжүүлсэн хэдий ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс эдийн засгийн өсөлт удаашрахын хэрээр зээлийн хүүгийн хэмжээ өсч магадгүй гэсэн болгоомжлолд хүрээд байгаа юм. Пүрэв гаригт Төв банкнаас мэдэгдэхдээ инфляцийг бууруулах нь 2012 онд тус банкнаас хийх эхний ажлуудын нэг гэжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж