Оюутолгойн ажилчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ажилчин нас баржээ

Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” төслийн гэрээт ажилчид арванхоёрдугаар сарын 16-нд спиртийн хольц бүхий шингэн уусны улмаас хордож, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Харамсалтай нь, эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр амжилтны нэг нь энэ сарын 26-27-нд шилжих шөнө нас барсан тухай “Оюутолгой” компани мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдэлд нас барсан ажилтан нь үйлдвэрлэлийн бус шалтгааны улмаас амь насаа алдсан болохыг мэдэгдээд, “Оюутолгой төслийн хамт олон талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нөгөө ажилчны биеийн байдал харьцангуй тогтворжиж, сайжирч байгаа гэнэ. Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж байгаа юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж