Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Түүгээр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Байнгын хорооны дарга Д.Хаянхирваа өвчтэй байгаа тул гишүүн Д.Дамба-Очир хуралдааныг даргалж байна.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурадлдааны ирц гүйцээгүй байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж