Тимошенког өөр шоронд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Тимошенког өөр шоронд шилжүүлнэ

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког шинэ оны өмнө Харьков мужийн шоронд шилжүүлэх гэж буй тухай “РИА Новости” мэдээллээ.

Юлия Тимошенкогийн төлөөлөгч Сергей Власенко хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн тушаалаар шоронг солих гэж байгаа гэжээ. Тимошенкогийн бие муу байгаа учир түүнийг хол замд явж чадахгүй гэж зарим хүмүүс үзэж байгаа юм. Нуруу нь ихэд өвдөж байсан учир Ю.Тимошенко арванхоёрдугаар сарын 20-нд болсон шүүх хуралд хүрэлцэн ирж чадаагүй аж. Харин түүний хоригдож байгаа Лукьяновскийн шоронгийн эмч нар биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн юм. Гэвч Украин улсын шүүх засаглалын системээс Ю.Тимошенког өөр шоронд шилжүүлэх албан ёсны бичиг баримт ирээгүй гэж мэдэгдлээ.

Арваннэгдүгээр сарын 11-нд Киевийн Печерскийн дүүргийн шүүхээс Юлия Тимошенкод 2009 онд ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээнд эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн долоон жилийн хорих ял ногдуулсан юм. Мөн түүний эд хөрөнгийг хураан авч, “Нафтогаз” компанид ойролцоогоор 200 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан билээ.

Ю.Тимошенкогийн биеийн байдал шоронд байх хугацаандаа ихэд муудаж байгааг түүний төлөөлөгч баталсаар байгаа билээ. Нуруу нь их өвдөх болсноос гадна бие нь дээр нь цусан толбууд гарсан учир арваннэгдүгээр сарын сүүлчээр түүнийг Киевийн нэгэн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн юм. Харин эмч нар амь насанд аюултай өвчин байхгүй учир шоронд эмчилгээг нь үргэлжлүүлж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Ю.Тимошенкогийн өмгөөлөгч энэ дүгнэлтэд итгэхгүй байгаагаа илэрхийлээд шоронд зөвхөн өвчин намдаах тариа хийж байгааг хэлсэн юм.

Энэ долоо хоногт эмч нар шоронд ирж, Ю.Тимошенкод эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийсний дараа түүний биеийн байдал сайжирч байгаа гэж мэдэгдлээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж