Гадаад орнуудаас баярын мэндчилгээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Гадаад орнуудаас баярын мэндчилгээ ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Георги Парванов, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Чоуммалай Саясоне, Умард Ирланд, Их Британийн нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд  Жэймс Камерон нараас баярын цахилгаан ирүүлж , Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн байна.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоноос баярын цахилгаан ирүүлж, “Тусгаар тогтносон, цэцэглэн хөгжиж буй, ардчилсан, тогтвортой Монгол Улсыг АНУ дэмжихээ дахин батлан илэрхийлж байна” хэмээжээ.

www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж