Ерөнхийлөгчид цахим гадаад паспорт танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид цахим гадаад паспорт танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өчигдөр бараалхаж, гадаад паспортыг цахим болгосон тухайгаа танилцуулж, загварыг нь гардууллаа.

 Тэрээр хэлэхдээ “Гадаад паспортыг цахим болгож буй нь шинээр батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зөвлөмжид нийцүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилготой. Паспортын нууцлалыг нэмэгдүүлснээр хуурамчаар үйлдэх боломжийг хааж байгаа юм. Монгол Улсын шинэ үеийн Гадаад харилцааны яам үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дипломат болон албан паспортыг цахим мэдээллийн ялтастай болгон хэвлүүлж, 2012 оноос хэрэглэж эхлэхээр бэлтгэлийг хангаж байна. Цахим паспорт нь хүний нүүрний байдал, гар хуруу болон нүдний хээ зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг агуулдаг. Засвар оруулах боломжгүй. Нийт 27 нууцлалтай. 2013 оноос энгийн гадаад паспортыг цахим мэдээллийн ялтастай болгох болно” хэмээв. 

www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж